1. 2016-2017 оны “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ, бусад бүсийн системүүдийн 2016 оны өвлийн их   ачааллын үеийн горим”-уудыг боловсруулан  салбарын ерөнхий инженерүүдийн зөвөлгөөнөөр хэлэлцүүлж  батлуулсан ба 9-р сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлэн хяналт тавьж  ажиллаж эхэлсэн.
  2. Нэгдсэн сүлжээний  диспетчерийн  зохицуулалт,  ДЦС-уудын  ЦЭХ,  ДЭХ-ний  түгээлтийн мэдээг маягтын дагуу боловсруулж ЭХЯ-нд хүргүүлсэн.
  3. Улсын хилээр импортлон оруулж ирсэн цахилгаан эрчим хүчний мэдээллийг бэлтгэж ЭХЯ-нд тогтмол хүргүүлж ажиллаа.
  4. ТБНС-ний 2016 оны 10 дугаар сарын цахилгаан эрчим хүчний нэгдсэн баланс, түгээлтийн тайланг гаргаж ЭХЯ-д хүргүүлсэн.
  5. ЭХЯ-ны өргөтгөсөн шуурхайнуудаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж ЭХЯ-д хүргүүлж ажиллаа.
  6. Улс хоорондын аваари эсэргүүцэх дасгалыг ОХУ-ын Буриадын РДУ-тай хамтран зохион байгуулж явууллаа.
  7. ДЦС-3 ХК-ийн ТГ-9-ын реле хамгаалалтаас УРОВ-т үйлчлэх холболт хийх ажлыг зохион байгуулан хөтөлбөрийн дагуу хяналт тавьж ажилласан. Мөн холбогдох тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс системийн автоматикийн байгууламжуудыг 2016-2017 оны өвлийн их ачааллын горимын дагуу ажилд оруулж шалгасан тухай протоколуудыг хүлээн авч, нягтлан шалгаж АЧР1, АЧР2-ын дэлгэрэнгүй хөтөлбөрийг баталгаажуулан ЦДҮС ХК-д албан тоотоор хүргүүлсэн.
  8. “Солар повер интернэйшнл” ХХК-ийн хүсэлтийн дагуу 220/110/35 кВ-ын Дархан дэд станцын 110 кВ талд холбох 110/10 кВ-ын “Нарны цахилгаан станц” дэд станцын реле хамгаалалтын тавилын тооцоо болон 110/35/10 кВ-ын Баруун-Урт дэд станцаас тэжээгдэх Баруун-Урт– Асгат– Эрдэнэцагаан 35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын реле хамгаалалтын байгууламжийн тавилын тооцоог хийж холбогдох газруудад хүргүүлсэн.
  9. “Улс хоорондын 220 кВ-ын Селендум-Дархан ЦДАШ-ын ажиллагааны горим ба аваари устгах заавар”-ыг ОХУ-ын Бурядын РДУ-тай хамтран шинэчлэн боловсруулсан.

Татах