1. 2016-2017 оны “ Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ болон бусад бүсийн системүүдийн 2016 оны өвлийн их   ачааллын үеийн горим”-уудыг боловсруулан  2016 оны 9-р сарын  …. -ний өдрийн салбарын ерөнхий инженерүүдийн зөвөлгөөнөөр хэлэлцүүлж  батлуулсан ба 9-р сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлэн хяналт тавьж  ажиллаж эхэлсэн.
  2. Нэгдсэн сүлжээний диспетчерийн зохицуулалт, ДЦС-уудын ЦЭХ, ДЭХ-ний түгээлтийн мэдээг маягтын дагуу боловсруулж ЭХЯ-нд хүргүүлсэн.
  3. Улсын хилээр импортлон оруулж ирсэн цахилгаан эрчим хүчний мэдээллийг бэлтгэж ЭХЯ-нд тогтмол хүргүүлж ажиллаа.
  4. ТБНС-ний 2016  оны  9 дүгээр  сарын цахилгаан эрчим хүчний нэгдсэн баланс, түгээлтийн тайланг гаргаж ЭХЯ-д хүргүүлсэн.
  5. ЭХЯ-ны өргөтгөсөн шуурхайнуудаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж ЭХЯ-д хүргүүлж ажиллаа.
  6. ТБНС-ний томоохон хэрэглэгчдийн оргил ачаалалд оролцсон байдал, ЦЭХ-ний хэрэглээний гүйцэтгэлийг гаргаж ЭХЗХ-д хүргүүлэв.
  7. 110 кВ-ын 114-р шугамын өндөр давтамжийн /ПВЗУ/ пост дээр үүссэн гэмтлийн улмаас үндсэн хамгаалалт ажлаас гарсан үед Дархан ХХБ-110 кВ талд бэлтгэл хамгаалалтуудын ажиллах хугацааг хурдасгасан өөрчлөлт зохицуулалтыг хийж ЦДҮС ХК-д албан тоотоор мэдэгдэв.
  8. АШ-257, 258 дээр шинээр оруулах АПВУС-ын схем, тэдгээрийн ажиллагаа, тавилын тооцооны талаар судлан, 220/110/35 кВ-ын Дархан дэд станц дээр хэмжилт хийж векторын диаграмм авч дүн шинжилгээ хийсний үр дүнд одоогийн байгаа ШОН-ын хэлхээг ашиглан АПВУС-ыг ажилд оруулах боломжтой болохыг тодорхойлон холбогдох тооцоо, схем зургийг боловсруулан ЦДҮС ХК-д албан тоотоор хүргүүлсэн.
  9. 110/35/10 кВ-ын Улиастай дэд станц дээр 16 МВА-гийн трансформатор шинээр суурилуулсантай холбогдуулан техникийн мэдээлэл зураг төслийг судалж танилцан, трансформаторын үндсэн болон бэлтгэл хамгаалалтын тавилын тооцоог схемийн дагуу хийж гүйцэтгэн АУЭХС-д албан бичгээр хүргүүлсэн.
  10. ИХБ-3 дээр 40 МВА-гийн ХТ-1 холбооны трансформаторын 6 кВ талын гүйдлийн трансформаторын коэффициент өөрчлөгдсөнтэй холбогдуулан ХТ-1 холбооны трансформаторын дифференциал хамгаалалтын тавилын тооцоог хийж ЦДҮС ХК-д хүргүүлсэн.
  11. Шинээр холбогдох “Монгол наадам цогцолбор” 110 кВ-ын шугам, дэд станцын зураг төслийн гүйцэтгэгч “Нийслэлийн зураг төслийн хүрээлэн” НӨҮГ-ийн хүсэлтээр 220/110/35 кВ “Сонгино” дэд станцын 110 кВ-ын шин дээр шууд ба урвуу дарааллын эсэргүүцлийн утгыг тодорхойлон албан бичгээр хүргүүлсэн.
  12. 110/35 кВ-ын Хөшигт дэд станцын 10 кВ талаас гарсан шугамын реле хамгаалалтын байгууламжийн тавилын зохицуулалтыг судалж тооцоогоор шалгаж Амар Повер ХХК-д албан тоотоор хүргүүлсэн.
  13. 110/35/6 кВ-ын Өндөрхаан дэд станцын 6 кВ-ын шинээс гарсан Яч.№18 шугам болон 110/35/10 кВ-ын Хар-Айраг дэд станцын 10 кВ-ын шинээс гарсан Яч.№4 шугамууд дээр ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан шинэчилж тооцоолсон реле хамгаалалтын байгууламжийн тавилд тус тус зохицуулалт хийж БНЗӨБЦТС ХК-д албан тоотоор хариу хүргүүлсэн.

Татах