2016-09s

  1. 2016-2017 оны “ Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ болон бусад бүсийн системүүдийн 2016 оны өвлийн их   ачааллын үеийн горим”-уудыг боловсруулан  2016 оны 9-р сарын  …. -ний өдрийн салбарын ерөнхий инженерүүдийн зөвөлгөөнөөр хэлэлцүүлж  батлуулсан ба 9-р сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлэн хяналт тавьж  ажиллаж эхэлсэн.
  2. Нэгдсэн сүлжээний диспетчерийн зохицуулалт, ДЦС-уудын ЦЭХ, ДЭХ-ний түгээлтийн мэдээг маягтын дагуу боловсруулж ЭХЯ-нд хүргүүлсэн.
  3. Улсын хилээр импортлон оруулж ирсэн цахилгаан эрчим хүчний мэдээллийг бэлтгэж ЭХЯ-нд тогтмол хүргүүлж ажиллаа.
  4. ТБНС-ний 2016  оны  8 дугаар  сарын цахилгаан эрчим хүчний нэгдсэн баланс, түгээлтийн тайланг гаргаж ЭХЯ-д хүргүүлсэн.
  5. ЭХЯ-ны өргөтгөсөн шуурхайнуудаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж ЭХЯ-д хүргүүлж ажиллаа.
  6. ТБНС-ний томоохон хэрэглэгчдийн оргил ачаалалд оролцсон байдал, ЦЭХ-ний хэрэглээний гүйцэтгэлийг гаргаж ЭХЗХ-д хүргүүлэв.
  7. “Багануур ДЦС” төслийн угсралтын ажлын түр цахилгаан хангамжид зориулан 110/6 кВ-ын Төв дэд станцаас цахилгаан холбох ЦДАШ-ын реле хамгаалалтын тавилын зохицуулалтыг хийж БНЗӨБЦТС ХК-д албан тоотоор хүргүүлсэн.
  8. 35/10 кВ-ын Гурвансайхан дэд станцын өргөтгөлтэй холбогдуулан 35 кВ-ын Гурвансайхан ЦДАШ-ын реле хамгаалалтын тавилыг 110/35/10 кВ-ын Мандалговь дэд станцын реле хамгаалалтын тавилтай зохицуулалт хийж ЦДҮС ХК-ийн Говийн бүсийн салбарт албан тоотоор хүргүүлсэн.
  9. 110/10 кВ-ын ЗамынҮүд-Ложистикийн төв, 110/35/10 кВ-ын Суруга, Туул, Тавантолгой дэд станцуудын 10, 35, 110 кВ-ын шин дээр богино залгааны тооцоо хийж холбогдох газруудад (Багануур Энержи ХХК, МСS ХХК, ӨБЦТС ХК-д) албан тоотоор хүргүүлсэн.
  10. АУЭХС-д өвөлжилтийн бэлтгэлийг хангах, 110 кВ-ын Тэлмэн ЦДАШ-ын тасралтыг бууруулах талаар ЭХЯ-ны сайдын тушаалаар томилогдсон ажлын хэсэгт орж ажиллан Тайширын УЦС графикт “0” зогсолтын горимын үед РХА-ийн талаас хэрэгжүүлэх шаардлагатай ажлууд, 110/35/10 кВ-ын Тэлмэн дэд станц дээр трансформаторын реле хамгаалалт болон 110 кВ-ын Улиастай шугамын хамгаалалтыг, 110/35/10 кВ-ын Улиастай дэд станц дээр 110 кВ-ын Тэлмэн шугамын реле хамгаалалтыг тус тус шинэчлэн монтаж угсралтын ажлыг гүйцэтгэж микропроцессорын SЕL реле тавьж ажилд оруулсан. Ингэснээр Тайширын УЦС хоёр гидрогенератортой ажиллах горимоор төвийн системтэй зэрэгцээ ажиллах нөхцлийг бүрдүүлсэн ба нэгдсэн сүлжээтэй холбосон 35 кВ, 110 кВ-ын ЦДАШ-ууд тасрах үед тус УЦС “0” суухгүйгээр балансалсан ачаалалтайгаа тусдаа гарах боломж нөхцлийг нэмэгдүүлсэн.

Татах